FORS Distribution өөрийн түншүүддээ Оракл Корпорацитай бүхий л талаар хамтран ажиллахад тусалдаг бөгөөд анх танилцахаас эхлэн борлуулалтын дараах хүртэл бид байнга дэмжиж ажилладаг.
Menu of services
Бид харилцааны дараах арга болон хэрэгслүүдийг ашигладаг. Үүнд: Англи болон Орос хэлээр цахим шуудан, мөн утсаар эсвэл Zoom конференс систем байж болно. Шаардлагатай тохиолдолд бид Ораклын Монгол хэлтэй инженерүүдийг урьж оролцуулдаг

Зарим тохиолдолд хувийн харилцааны боломжийн тухай ярилцах боломжтой.
Сургалт
Oracle технологийн сургалт
Сургалт авах боломжтой хүмүүс

  • Түншүүд
  • Үйлчлүүлэгчид
Асуулт хариултын хэсэгтэй, нэг цаг эсвэл цаг хагас хүртэлх хугацааны танилцуулгын вебинарууд
  1. Өгөгдлийн сангийн уламжлалт технологи буюу 19c болон 20c хувилбарууд, тэдгээрийн шинэ онцлог боломжууд болон хэрхэн ашиглах талаар аргуудыг хүргэнэ
  2. Oracle-ийн боловсруулсан олон тооны хэрэгслүүд: SQL Developer ба APEX-с эхлээд Visual Builder бага кодтой хөгжүүлэлтийн хэрэгсэл хүртэл
  3. Oracle Cloud Infrastructure үүлэн дэд бүтцийн үйлдлийн боломжууд, онцлогууд ба өрсөлдөөний давуу талууд.
  4. Autonomous DB буюу өөрөө удирдах мэдээллийн сан, түүнийг уламжлалт мэдээллийн сантай харьцуулбал хэрэглэгчдэд ямар боломж олгодог вэ? Түүнийг Cloud@Customer-тай хэрхэн хамт ашиглах боломжтой вэ?
  5. 1.1.1. Инженерийн сүлжээ, Exadata машин (түүний дотор цоо шинэ X9M) ба ODA нар үйлчлүүлэгчдэд ямар ашиг тус олгох вэ?
  6. Бизнесийн тасралтгүй үйл ажиллагааг хангахад зориулсан мэдээллийн нөөцийн хуулбар хийх ба нөхөн сэргээх, түүнчлэн ослын нөхөн сэргээх технологиуд.
Хагас өдрөөс хоёр өдөр хүртэл үргэлжлэх бүгдийг хамарсан семинарууд болон дадлагын хичээлүүд. Эдгээр арга хэмжээний оролцогчид өөрсдийн төслүүддээ Oracle технологийг ашиглаж сурах боломжтой.
  1. Ихэнхдээ зохион байгуулагдаж буй семинарууд дараах сэдвүүдийг хөнддөг: мэдээллийн сангийн гүйцэтгэлийн удирдлага, хөгжүүлэлтийн онцлог, 19с хувилбарын шинэ онцлогууд.
  2. Үүлэн технологийн семинаруудын хамгийн сонирхолтой сэдвүүд бол Oracle Management Cloud, Streaming Analytics сервисүүд, өөрөө удирдах мэдээллийн сан, хөгжүүлэлтийн хэрэгсэл.
  3. Oracle Hardware-ийн семинар Exadata, ODA, ZDLRA хэмээх инженерийн системүүдийн суулгах, тохиргоо хийх ба оновчтой болгохын үндсэн зарчмуудыг хамардаг.
Борлуулалт
Борлуулалтын үед мэргэжлийн туслалцаа үзүүлэх нь гэрээ хурдан байгуулахад тусалдаг:
Худалдааны саналыг цаг тухайд нь бэлдэнэ
орлуулалтын өмнөх дэмжлэг – захиалагч талын шаардлагын дагуу Ораклийн технологиос бүтээгдэхүүний сонголтод туслах, мөн тохиргоо параметрүүдийг хянаж туслана.
Лицензийн оновчтой тохиргооны талаар зөвлөгөө өгөх.
Маркетинг
Мэргэжлийн маркетингүйгээр шинэ бизнес бүтээх боломжгүй байдаг. Бид, FORS DISTRIBUTION, өөрийн туншүүддээ хэрхэн шинээр үйлчлүүлэгч хайж олоход нь туслах арвин их туршлагатай.
Эрэлт хэрэгцээ бий болгох арга хэмжээ бэлдэж зохион байгуулахад туслах.
Эдгээр арга хэмжээг хамтран санхүүжүүлэх.
Эдгээр арга хэмжээнд зориулж англи хэлтэй илтгэгчдийг санал болгоно.
Түншлэл
Оракл Корпорацитай хамтран бизнес явуулахын тулд Oracle Partnership Network (OPN) хөтөлбөрт оролцох шаардлагатай. FORS Distribution энэ асуудлыг нарийн судлахад түнш байгууллагууддаа тусалдаг:
OPN хөтөлбөрийг түнш байгууллагуудад дэлгэрэнгүй танилцуулж, тухайн нөхцөл байдалд тохирсон түншлэлийн зөв арга, чиглэлийн талаар заавар тусламж үзүүлнэ.
Бичиг баримт бүрдүүлж түншлэл тогтоох бүх үе шатуудыг даван туулахад тусална.
Техникийн дэмжлэг
Цорын ганц нийлүүлэгчийн дистрибьютор болох FORS Distribution компанид Оракл Корпорацийн бизнесийн чиглэл бүрээр арвин туршлага хуримтлуулсан бөгөөд гэрчилгээтэй 20 гаруй техникийн мэргэжилтнүүд ажилладаг, түүний дотор дээд зэрэглэлийн мэргэжилтнүүд буюу Oracle-ийн гэрчилгээтэй мэргэжилтнүүд байдаг. Түүнчлэн компани түншүүдийн төсөлд ашиглах боломжтой их хэмжээний танилцуулгын материалын нөөцтэй.
РОС буюу концепцийг шалгахад зориулсан Exadata, ZDLRA, ODA болон бусад тоног төхөөрөмжид зайнаас нэвтрэх боломж.
Үүлэн хадгалах руу шилжүүлэх төлөвлөгөө боловсруулахад тусална.
Урсгал аналитик, өөрөө удирдах мэдээллийн сан, Exadata+OMC-ийн бэлэн танилцуулгын материалууд, түүнчлэн Oracle-ийн бусад шийдлүүдийн хувьд хувийн танилцуулгын материал бүтээх боломж.
Oracle Management Cloud-ийн тусламжтайгаар үйлчлүүлэгчийн IT дэд бүтцийн оновчлол.
Oracle ба Exadata мэдээллийн сангийн борлуулалтын дараах өргөн дэмжлэг.
Үнэгүй зөвлөгөө
Бид дээр дурдсан бүх сэдвүүдийн дагуу танд зөвлөгөө өгөхөд бэлэн байна.
E-mail
Name
Organization
Topic of interest
Sign up for POC
Provide information about yourself and we will contact you during the working day to agree on the conduct of proof-of-concept activities for your company. It's free.
By clicking on the button, you consent to the processing of personal data and agree to the privacy policy
Ordering a demo acess on the Oracle website
Oracle provides an opportunity to get acquainted with its cloud products within 30 days. The products are available in full functionality. We ask you to inform us about yourself before ordering, so that we can provide you with support and advice on the selection and use of services. It's completely free.
By clicking on the button, you consent to the processing of personal data and agree to the privacy policy
FORS Distribution Oracle технологитой 20 гаруй жил ажиллаж байгаа бөгөөд шинжээчдийн багтай, түүнчлэн OCM, OCP, OCA статусын эзэмшигчидтэй ажилладаг. Манай танилцуулгын төвд Oracle Cloud Service шийдлүүд болон Oracle инженерийн системүүд танилцуулагдсан байдаг. Бид танд мэдээллийн удирдлагын технологи, үйлчилгээ үзүүлэх болон зах зээл дээр сурталчлахтай холбоотой аливаа сэдвээр зөвлөгөө өгөхөд бэлэн байна. Та өөрийн нэр, байгууллага, сонирхсон сэдэв ба цахим шуудангийн хаягаа бичнэ үү, бид ойрын хугацаанд тантай холбогдох болно.